«One Click» аппликэйшний үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2023 оны 8 дугаар сарын 7
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь «Төвхөн Ингүүмэл ББСБ» ХХК-ний «One Click зээлийн аппликэйшнд таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг зээлийн нөхцөлд заасан зорилгоор ашиглах, таны ирүүлсэн мэдээллийн дагуу боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм.
Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. Та «One click зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаарт илгээсэн 4 орон баталгаажуулах кодыг «БАТАЛГААЖУУЛАХ КОД» хэсэгт оруулан «БАТАЛГААЖУУЛАХ» товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.
Та «One click аппликейшнийг «Google play store» болон «App store»-с татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар манай аппликейшнийг ашиглах боломжтой болно. Бүртгүүлэх мэдээлэлд:
- Гар утасны дугаар
- Овог, нэр
- Регистрийн дугаар
- И-мэйл хаяг
- Фэйсбүүкийн нэр, ID
1. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр «Төвхөн Ингүүмэл ББСБ» ХХК-нд дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно.
- Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, хадгалах.
- Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.
- Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглах.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг «Төвхөн Ингүүмэл ББСБ» ХХК-ний «One click» зээлийн аппликэйшны үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглана. Түүнчлэн «One click» зээлийн аппликэйшн болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглах.
2. Та «ТӨВХӨН ИНГҮҮМЭЛ ББСБ» ХХК-ний «One click» зээлийн аппликэйшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ оруулахдаа дараах үүрэг хүлээнэ:
- Хуурамч мэдээлэл оруулахгүй байх.
- Бусдын хувийн болон санхүүгийн мэдээлэл оруулахгүй байх.
- Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчин хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд «Төвхөн Ингүүмэл ББСБ» ХХК таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
- Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчин бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол «ТӨВХӨН ИНГҮҮМЭЛ ББСБ» ХХК таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй. Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч болон «ТӨВХӨН ИНГҮҮМЭЛ ББСБ» ХХК-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.
3. «ТӨВХӨН ИНГҮҮМЭЛ ББСБ» ХХК-ний «ONE CLICK» зээлийн аппликэйшний эрх, үүрэг.
- Хэрэглэгчийн хувийн мэдээллийн өөрчлөлтийг Монгол улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу Монгол улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас гаргуулан авах;
- Хэрэглэгчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлагыг хангаагүй нөхцөлд гэрээг цуцлах;
«ТӨВХӨН ИНГҮҮМЭЛ ББСБ» ХХК нь дараах тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр зээлжих эрхийг түр хаах, шаардлагатай бол гэрээг дуусгавар болгоно. Үүнд, хэрэглэгч:
- Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн;
- Зээлийг хууль бус үйл ажиллагаанд ашигласан;
- Худал мэдээлэл өгсөн;
- Хууран мэхэлсэн;
- «ТӨВХӨН ИНГҮҮМЭЛ ББСБ» ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан;
- «ONE CLICK» зээлийн үйлчилгээг бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан;
- Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон;
Хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэн хэрэглэгчийн зээлийн эрхийг хаах, шаардлагатай тохиолдолд зээлийн эрхийг түр хаах болон цуцлах;
4.Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал.
- «ТӨВХӨН ИНГҮҮМЭЛ ББСБ» ХХК нь таны оруулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглахгүй, бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Мөн мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
- Аппликейшний программ хангамж нь Хэрэглэгчийн үндсэн мэдээлэл, зээлийн болон эргэн төлөлтийн талаарх мэдээллийг автоматаар серверт архивлан хадгалах ба цаасан баримтыг архивд хадгална.
- Аппликейшний программ хангамж, систем нь Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалахуйц техникийн нөхцлийг бүрэн хангасан байна. Үүнд хэрэглэгчийн хувийн мэдээллээс гадна ББСБ-аас авч буй үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг хамруулан ойлгоно.
- Хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулсан мэдээллийг Үйлчилгээний нөхцөлд зааснаас өөрөөр ашиглах, хамааралгүй гуравдагч этгээдэд задруулахыг хориглох ба мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
- Хэрэглэгч Аппликейшнийг татан авч, бүртгүүлэх болон ашиглах үед өөрийн мэдээллийн нууцлал хангахыг Хэрэглэгчид сануулж, Хэрэглэгчтэй байгуулах гэрээнд энэ талаар дараах байдлаар тодорхой тусгасан байна.
- 1. Аппликейшнд хандах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц кодыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;
- 2. Хэрэглэгчийн гүйлгээний нууцлалын тохиргоог өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлтөөс үүдэн бий болсон, өөрөөс хамаарсан асуудал, үр дагавар, хохирлыг бие даан хариуцах;
- 3.Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо үрэгдүүлсэн, хулгайд алдсан, өөрийн зээлийн дансанд эрх олгогдоогүй шилжүүлэг хийгдсэн тухай мэдсэн, өөрийн зээлийн эрхтэй холбоотой бүртгэлийн аливаа алдаа, зөрчил дутагдлыг илрүүлсэн болон өөрийн нууц код, бусад кодыг эрх олгогдоогүй гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй тухай сэжиглэж байвал нэн даруй нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо солих, «ТӨВХӨН ИНГҮҮМЭЛ ББСБ» ХХК-д мэдэгдэх;
- 4. Гэрээнд заасан үүргийг биелүүлээгүйн улмаас болон биелүүлсэн ч хугацаа алдсаны улмаас үүссэн хохирлыг цахим зээлийн эрх эзэмшигч өөрөө бүрэн хариуцах;
- 5. Аппликейшнд ашиглагдах нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийн нууцлалыг хадгалах, өөрийн буруутай үйл ажиллагаанаас тус мэдээллүүд алдагдсан тохиолдолд хариуцлагыг өөрөө бүрэн хүлээх;
5. Үйлчилгээ авсан болон авч байгаа харилцагчийн хурууны хээгээр баталгаажсан мэдээллийг устгах, солих боломжгүй байна.
6. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг Та хүлээн зөвшөөрч «ONE CLICK» зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг үнэн зөв бөглөнө. Цаашлаад хувийн болон барьцааны мэдээллийг үнэн зөв бөглөн баталгаажуулна. Хэрэв «ONE CLICK» зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг Та худал бөглөсөн тохиолдолд «ТӨВХӨН ИНГҮҮМЭЛ ББСБ» ХХК-ийн зүгээс гэрээ байгуулахад татгалзах шалтгаан болж болно. Энэ тохиолдолд Таны хохирлыг «ТӨВХӨН ИНГҮҮМЭЛ ББСБ» ХХК-ний зүгээс хариуцахгүй болохыг анхаарна уу.
Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, «ONE CLICK» зээлийн аппликэйшнийг ашигласан нь та болон «ТӨВХӨН ИНГҮҮМЭЛ ББСБ» ХХК-ний хооронд зээлийн гэрээ байгуулсан, эсхүл «ТӨВХӨН ИНГҮҮМЭЛ ББСБ» ХХК нь танд зээл олгох амлалт өгсөн, гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар «ТӨВХӨН ИНГҮҮМЭЛ ББСБ» ХХК-ний эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг танд олгохгүй болно.
Та «ONE CLICK» зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаарт илгээсэн 4 орон баталгаажуулах кодыг «БАТАЛГААЖУУЛАХ КОД» хэсэгт оруулан «БАТАЛГААЖУУЛАХ» товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.
Хэрэв Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй байгаа бол «Х» товчлуурыг дарна уу. Энэ тохиолдолд «ТӨВХӨН ИНГҮҮМЭЛ ББСБ» ХХК-ЫН «ONE CLICK» зээлийн аппликэйшийг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу. Иймээс та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийднэ үү.
