OneClick аппликейшн нь финтек технологи болон хиймэл оюун ухааны технологид суурилсан бичил зээлийн үйлчилгээг танд хүргэх үйлчилгээ юм.
АППЫН ТУХАЙ
One Click аппликейшн нь финтек технологи болон хиймэл оюун ухааны технологид суурилсан бичил зээлийн үйлчилгээг танд хүргэх үйлчилгээ юм.
Зээлийн хүсэлт хэрхэн явуулах вэ ?
Та зээлийн хүсэлтийг биеэр болон онлайн хэлбэрээр явуулж зээлийн хэмжээг шийдвэрлүүлнэ.
Зээлийн хэмжээ болон хугацаа ?
Зээлийн хэмжээг нэмэгдүүлэх бол биеэр ирж судалгаа хийлгэх. Зээл эхлэх хэмжээ 100.000-300.000₮ байна. Зээлийн хэмжээ нь таны зээлийн түүхээс хамаарч нэмэгдэж болно.
Гэрээ байгуулах ?
Онлайн болон биеэр ирж гэрээ байгуулах. Зээлийн хэмжээнээс хамаарч шаардлагатай бичиг баримттай ирж гэрээг байгуулна.
Зээл төлөх ба хугацаа сунгах ?
Зээлийн хугацааг 1 удаа хүү төлөн сунгах боломжтой. Зээл төлөлтийг аппын зааврын дагуу төлнө.
Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь манай компаниас санхүүгийн үйлчилгээг цахим суваг болох Лаят плас Аппликейшнаар (цаашид “OneClick” апп) дамжуулан үзүүлэх үйлчилгээ авах харилцаанд үйлчлэх бөгөөд Харилцагч энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрсөн тохиолдолд OneClick App-г ашиглах эрх үүснэ.Хэрэв Харилцагч та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол OneClick App ашиглахгүй байх үүрэгтэй болохыг анхаарна уу.
Үйлчилгээний нөхцөлөө дарж хараарай
1 Өөрийн хувийн мэдээллээ үнэн зөв үүсгэнэ.
2 One Click ХХК нь харилцагчийн үүсгэсэн хувийн мэдээллийг хүлээн авч, хадгалан бусдад мэдээллэхгүй.
3 21 нас хүрсэн Монгол улсын иргэн байх ба энэ үйлчилгээг зөвхөн Монгол улсад ашиглах боломжтой болохыг анхаарна уу.
4 Харилцагчийн мэдээлэлд тулгуурлан авах боломжтой зээлийн хэмжээ, зээлийн нөхцөлийг тодорхойлно. Тодорхойлж хэлвэл энэ үйлчилгээ нь богино хугацааны бичил зээл байх ба харилцагч 90 хоног хүртэл эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлийг авах боломжтой.
5 Хэрэв та санаатайгаар хуурамч мэдээлэл илгээсэн бол манай байгууллага танд зээл олгохоос татгалзаж болно. Мөн хуурамч мэдээллээс үүдэн гарах аливаа үр дагавар, хохирлыг харицлагчаас барагдуулна.
6 Манай байгууллага нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, OneClick апп-ыг хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд таны апп-д хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийн лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглана
7 OneClick апп-г зориулалт зааврын дагуу ашиглах үүрэгтэй бөгөөд аливаа хууль бус зорилгоор ашиглахыг хатуу хориглоно.
8 OneClick апп-нд техникийн өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд түр хугацааны зогсолт хийж болох ба үйлчилгээний нөхцлөө өөрчлөх талаархмэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудас болон апп-ны танилцуулах хэсэг, харилцагчийн гар утсаар дамжуулан мэдээллэнэ
9 Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч манай аппликейшнийг ашигласан нь манай байгууллагаас зээл олгох талаар таны өмнө ямар нэг үүрэг хүлээхгүй болно. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар манай байгууллагын эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг таньд олгохгүй болно.
"One Click" ХХК нь цахим зээлийн үйлчилгээний ‘’OneClick’’ гар утасны аппликэйшн (цаашид “OneClick” гэх)-д бүртгүүлсэн харилцагчийн хувийн мэдээлэллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л харилцаанд бүрэн ханган ажиллана. Нууцлалын бодлого гэдэгт OneClick-д бүртгүүлсэн таны бүртгэлийн мэдээллийн нууцлалт болон ашиглалтын нөхцлүүдийг тусгасан болно.